Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга гэдэг нь: * Хүүхдийг зөнд нь орхиж, толгой дээрээ гаргана гэсэн үг биш юм. * Хүүхдүүдэд юу ч байсан хамаагүй хүссэн бүхнээ гүйцэлдүүлэхийг нь зөвшөөрөнө гэсэн үг биш. * Хүүхэд ямар нэгэн дагаж мөрдөх дүрэм журамгүй байх, түүнд хэмжээ хязгаар тогтоохгүй, шаардлага тавьдаггүй байна гэсэн үг биш юм. Тухайн тулгамдсан нөхцөл байдалд яаран хариу арга хэмжээ авах, эсвэл зодох цохих зэрэг шийтгэлийн оронд өөр шийтгэл хэрэглэх явдал юм.
Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга гэдэг нь : * Хүүхдийг хувийн сахилгатай болоход нь дэмжиж туслах урт хугацааны шийдэл юм. * Хүүхдээсээ хүсэн хүлээж байгаа зүйл, дүрэм, журам, хэмжээ хязгаарыг түүнд ойлгуулах, таны зөв тодорхой харилцааг хэлнэ. * Бие биеэ харилцан хүндэтгэсэн харилцааг хүүхэдтэйгээ хамт бий болгох явдал юм. * Хүүхэддээ насан туршдаа хэрэглэж үр шимийг нь хүртэх боломжтой чадвар дадал эзэмшүүлэх арга юм. * Хүнд хэцүү нөхцөл тулгарахад өөртөө итгэлтэйгээр даван туулах чадварыг хүүхэддээ зааж сургах тухай юм. * Хүүхдээ биеэ зөв авч явах, хүчирхийлэл үл хэрэглэх, бусдын санаа бодлыг ойлгож хүлээн авах, өөрийгөө хүндэтгэх, хүний эрх болон бусдыг хүндэтгэн харьцах зан харилцаанд сургахыг хэлнэ.